Нийслэлийн бага, дунд ангийн багш нарын төлөөлөл жендэрийн тэгш байдлын талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүллээ

ZqLmvI4lD4Vlbo2.jpg

Жендэрийн тэгш байдлын талаарх зөв ойлголт мэдлэгийг нийгэмд төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага тулгамдаж, үүний тулд “Зөв ойлголт” аян орон даяр өрнөж байгаа билээ. 
Энэхүү аяны хүрээнд олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хэвшмэл буруу ойлголтыг халахад хувь  эмэр оруулах зорилгоор бага, дунд ангийн багш нарыг мэргэшүүлэх сургалтыг анх удаа зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн багш нарын төлөөлөл оролцсон бөгөөд сургалтаар жендэрийн тухай үндсэн ойлголт, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, жендэрийн хэвшмэл ойлголт, түүний сөрөг нөлөө, жендэрийн мэдрэмжтэй заах арга зүй зэрэг агуулгыг судалсан юм.

Сургалт нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн хүрээнд хэрэгжлээ. 

Сургалтын үр дүнд бага, дунд ангийн багш нарт зориулсан сургалтын бичил модуль бий болсон бөгөөд дараагийн удаад төсөлд хамрагдаж буй Дорноговь, Сэлэнгэ аймгийн багш нарыг хамруулахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хот 2018.09.11.

qXfsKaiHb65ETxt.jpgsBccZVlZb1ksg6r.jpg
IzlRiRuCD22CRnJ.jpg
BhM6Cb8OSD4YnpQ.jpg
fWbQcmpBky1MaA3.jpgwqu9E0ARM2rCLZb.jpghHu9vujyOr14CZH.jpg
IBzotbhyn03gfuf.jpg
qkdtC4QsBXD59MB.jpg