МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРЭГ АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЛЭЭ

УИХ-ын чуулганы 2018.10.25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөр, олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтэд шаардлагатай зардлыг төсвийн багцад тусгах саналыг дэмжлээ.

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас өргөн барьсан 2019 оны төсвийн төслийг дэмжин ажилласан УИХ дахь эмэгтэй гишүүд, тэр дундаа Төсвийн байнгын хороон дээр байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол Танд гүн талархал илэрхийлье.

УИХ-ын даргын 2018 оны 177 дугаар захирамжаар Монгол Улсын 2019 оны төсвийн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Төсвийн байнгын хороо болон дээрх Ажлын хэсэгт УИХ-ын гишүүд, төрийн байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг судлан Төсвийн төсөлд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг үндэслэн нэн шаардлагатай төсөл арга хэмжээг нэмж тусгах шаардлагатай байна хэмээн Ажлын хэсэг үзэж төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцуулж, төсвийн багцад тусгах саналууд дэмжигдсэн байна.

HYz8VTfhdolxwDx.jpg