ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ” СЭДЭВТ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос “ЖЕНДЭР БА БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ” анхан шатны сургалтын хөтөлбөрийн хүрээнд “Сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2019 оны 5 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний статистикийн хороо болон төрийн захиргааны төв байгууллага, тэдгээрийн харъяа зарим агентлаг, байгууллагын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд нийт 25 төрийн албан хаагч хамрагдлаа.

Сургалтыг батлагдсан модулийн хүрээнд практик хэрэглээг дэмжих арга зүйгээр зохион байгуулсан. Энэ хүрээнд жендэрийн мэргэжилтэн бүр нэг нэг хичээлийг бэлтгэн танилцуулж, сургалтын явцад гарсан алдаа, анхаарах зүйлийн талаар зөвлөх багш нар аргазүйн хувьд зөвлөн тусалж ажилласан.

Сургалтын үр дүнд үндэсний болон салбарын жендэрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, жендэрийн анхан шатны сургалт явуулах чадавх бүхий “Жендэрийн сургагч багш” нар салбар бүрт бэлтгэгдлээ.

Сургалтыг Жендэрийн үндэсний шинжээч Т.Амгалан, Б.Онон, ЖҮХ-ны Ажлын албаны Салбар дундын зохицуулалт, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн О.Буянаа нар чиглүүлэн ажиллалаа.

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

gPnKoYy3tH1Akeh.JPGHQOyLjcj8M5rRfs.JPGCHHJ9F7iqycKbJ9.JPGV4H55WLZOoZuP2V.JPGhzN2QPUNCblEhMO.JPGoPQ7M17g8P9Nu15.JPGwmSd4dZ1asCN84f.JPG9rDiCtVn0DYRqjH.JPG4wHBMiAiWAYWCAi.JPGbJRbwc4H0Pth4k9.JPGd11ScHK2vP9mGGT.JPGuT5OCevwRMCxLWm.JPG2VhbRIgyMGFrrcT.JPGGvhKWTPUYOraz2C.JPG6rjym0THurQuEPg.JPGl9UinCQzGdMZcAL.JPG