Төрийн албан хаагчдад зориулсан жендэрийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдаж байна

Төрийн албан хаагчдад жендэрийн сургалт явуулах сургагч багш бэлтгэх сургалт 2019 оны 9 дүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалтад жендэрийн салбар зөвлөл, хороодын жендэрийн мэргэжилтнүүдээс гадна Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газар, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ТЗУГ-ын Хуулийн хэлтэс, Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн газар, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар, УБЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гаалийн ерөнхий газар, Барилга хөгжлийн төв зэрэг төрийн байгууллагуудын нийт 28 албан хаагч хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдэх юм.