Сайн туршлагаа хуваалцахуй

Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Ажлын алба улирал бүр үйл ажиллагааныхаа хэрэгжилтийг дүгнэх, ажилтан бүр хийсэн ажил, тулгарч буй бэрхшээл, цаашид анхаарах асуудлаа харилцан ярилцдаг болсон.

Өнөөдөр 3 дугаар улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, төлөвлөвт, төсөвлөлт хуваарийн дагуу зарцуулагдаж байгаа эсэх, мөн жилд багтаан цаашид анхаарах асуудлуудаа тодорхойллоо.

Түүнчлэн Жендэрийн үндэсний хорооны гишүүн Доржийн Мөнхөө гуайн тэргүүлдэг “Гал голомт” үндэсний хөдөлгөөн ТББ-ын санаачилгаар бүтээгдсэн “Монгол гэр бүлийн ширээний ном”-ыг Албаараа уншиж, ондоо багтаан тус номын зохиогчидтой өөрсдийн санал бодлоо хуваалцах уулзалт зохион байгуулахаар тогтлоо.