"Монгол улс дахь хөгжлийн түншлэгчдийн уулзалт"-ыг зохион байгууллаа.

Жендэрийн үндэсний хорооноос санаачлан жендэрийн асуудлаарх төсөл, хөтөлбөрийн нэгдмэл байдлыг хангах, харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор "Монгол улс дахь хөгжлийн түншлэгчдийн уулзалт"-ыг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгууллаа.
Уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нээж, ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр “Жендэрийн  үндэсний хорооны үйл ажиллагаа, хамтран ажиллах санал, санаачилга” сэдвээр, судлаач Ж.Содномдаржаа “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр хоёр талт хамтын ажиллагааны улс орон болон олон улсын байгууллагаас оруулсан хувь нэмэр, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэрэгжилт, үр өгөөжид хийсэн үнэлгээ” сэдвээр илтгэл, судалгааны ажлыг танилцууллаа.  
Түүнчлэн судалгааны ажлын үр дүнгийн мөрөөр хамтран ажиллах, мэдээлэл солилцох зорилгоор Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний хөгжлийн газрын төлөөлөл оролцож мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.
Цаашид Хорооны Ажлын албанаас энэхүү уулзалтыг улиралд 1 удаа зохион байгуулж, хамтын ажиллагаагаа уялдуулах санал, санаачилга гарсныг оролцогчид дэмжин хүлээн авлаа.