УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Европын холбоо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Ажлын байр - Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр төрийн ордонд зохион байгууллаа.

Нийгэмд эерэг хандлагыг түгээх, зохих хууль, журамд өөрчлөлт оруулах зорилготой энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хуульч, судлаач, хүний эрхийг хамгаалагчид, иргэдийн төлөөлөл оролцож байна.
Тус хэлэлцүүлэгт Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр “Ажлын  байрыг жендэрийн мэдрэмжтэй хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.
Хэлэлцүүлгийн үр дүнд зөвлөмж гарах бөгөөд холбогдох хуулиудын ажлын хэсэгт хүргүүлж ажиллах юм байна.