Монголын эрэгтэйчүүдийн холбоо “Олон Улсын эрчүүдийн өдөр”-ийг тохиолдуулан “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд гэр бүлд нөлөөлөх нь” сэдэвт уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсад гэр бүл, эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Тус уулзалтад Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр “Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааг тоймлон танилцууллаа.