Жендэрийн статистикийн хүрээ шинэчлэн батлагдлаа.

Тогтвортой хөгжлийн зорилтууд хэрэгжиж эхэлсэнтэй уялдан Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас Үндэсний статистикийн хороотой хамтран 2013 онд батлагдсан жендэрийн статистикийн 247 үзүүлэлтэд үнэлгээ хийж, шинэчилсэн хүрээг 14 бүлэг 241 үзүүлэлттэйгээр батлууллаа.
Салбарууд холбогдох үзүүлэлтийн хүрээнд жендэрийн статистик мэдээллээ шинэчлэн батлуулах, цаашид жендэрийн статистикийг хөгжүүлэхэд Үндэсний статистикийн хороо, Жендэрийн үндэсний хороотой нягт хамтран ажиллаж бүсийн нутгийн болон олон улсын түвшинд сайн туршлага бий болгох боломж бүрдлээ.  
Жендэрийн үндэсний хүрээний 12 үзүүлэлт нь тогтвортой хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлт юм.
https://www.nso.mn/content/2328#.XdUPKlczaUk