“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган боллоо.

Нийслэл дэхь жендэрийн салбар хорооноос санаачлан Швейцарийн элчин сайдын яамны Хамтын ажиллагааны газартай хамтран жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн байгууллагын болон нийгмийн хүрээнд жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, нийслэлийн хэмжээнд жендэрийн мэдрэмжтэй бодлого төвөвлөлт, төсөвлөлтийн талаарх хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, сурталчлан таниулах зорилгоор “Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулганыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Тус чуулганд Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллалаа.

Чуулганд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд, дүүрэг, хороодын төрийн байгууллагын удирдлага, сургууль, цэцэрлэгийн захирлууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Тус чуулганаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр нийслэлийн хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт “Жендэрийн мэдрэмжтэй хотын шийдэл ба олон улсын туршлага”, “Төрөөс жендэрийн тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа”-ны талаарх мэдээллийг оролцогчдод хүргэж, нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлын дүн шинжилгээ”, нийслэлийн 9 дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгаа, болон дүн шинжилгээний үр дүнд суурилсан “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”(2020-2025)-ийн төслийг танилцуулж, чуулганы оролцогчдоор хэлэлцүүлж санал зөвлөмжийг авсан.

Чуулганаар Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа “Жендэр бол дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хөгжлийн чухал шалгуур үзүүлэлт төдийгүй хөгжилд хүрэх хүмүүнлэг арга зам гэж би ойлгодог. Тийм ч учраас жендэрийн асуудалд нухацтай хандах учиртай. Нийгэм, эдийн засгийн бодлогыг оновчтой тодорхойлж, тууштай баримталж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд жендэрийн мэдрэмжтэй шийдэл маш чухал. Тухайн орон нутагт амьдарч байгаа иргэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид, хөвгүүдээс л бүрддэг. Харин тэрхүү хүмүүсийн хүйсийн ялгаатай байдлаас үл хамааран эрх, тэгш амьдрах орчныг нь бүрдүүлэх, нийгмийн баялгийг зүй зохистой хуваарилахад жендэрийн мөн чанар оршдог гэж ойлгодог. Тийм ч учраас ажлаа авсан даруйдаа жендэрийн нөхцөл байдлын судалгааг нийслэлийн хэмжээнд нарийвчлан гаргуулах тал дээр анхаарал хандуулсан.

Чуулганы үеэр Нийслэл дэх жендэрийн салбар хороо нь Жендэрийн үндэсний хорооны хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.