ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо нь Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  1. Зөвлөх үйлчилгээний зорилго: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан аргачлалын дагуу ЖЭТБХтХ-д заасан 7 төрлийн харилцаа болон 5 зарчмын хүрээнд үр дагаврын үнэлгээг хийж гүйцэтгэнэ.  
  2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцөл шаардлагыг хангасан талаарх холбогдох нотлох баримтыг мэдүүлэгт хавсарган ирүүлнэ.
Мөн зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадварын талаарх нотлох баримт гэх мэт) ирүүлнэ.
 
Зөвлөх нь төрийн бус байгууллага (хуулийн этгээд) байна.

Мэдүүлгийг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем https://www.tender.gov.mn/mn/invitation?year=2020&tenderName=%D0%96%D0%B5%D0%BD%D0%B4%D1%8D%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD+%D1%8D%D1%80%D1%85+%D1%82%D1%8D%D0%B3%D1%88+%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B4%D0%BB%D1%8B%D0%B3+%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D1%85+%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9&get=1%2F&fbclid=IwAR3i2gNTRSXh7h2N5Ts1No2wfeW3EUfE5HbIeMRpHrnCPXI1qkK5-mn1DV0 хаягаар ирүүлнэ.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны 17.30 цаг хүртэл 70071116 дугаарын утсаар авч болно.

Жендэрийн үндэсний хорооны ажлын алба
 
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Нэгдсэн
 үндэстний гудамж-20, Улаанбаатар-14200-0063
 
Өрөөний дугаар-204, утас: 70071116