“ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ СОШИАЛ ОРЧИНГ ДЭМЖИГЧ”-дийг тодруулна

               
Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой “Хүндлэлд хүйс хамааралгүй” үндэсний аяныг иргэний нийгмийн оролцоотойгоор өрнүүлж байна. Аяны хүрээнд олон нийтийн дунд жендэрийн хэвшмэл ойлголтод шүүмжтэй, мэдрэмжтэй хандаж, хүндлэлтэй харилцааны соёлыг түгээн дэлгэрүүлэх үүднээс 2020 оны 11-р сарыг “ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖТЭЙ СОШИАЛ ОРЧИН”-г дэмжих сар болгон зарлаж байна.

 Мөн жендэрийн мэдрэмжтэй, хүндлэлтэй, эерэг хандлага, харилцаагаараа сошиал орчин дахь өөрийн хүрээлэл болон олон нийтэд уран бүтээл, үзэл санаа, үлгэр дууриаллаараа манлайлж буй хувь хүмүүс, контент бүтээгчдийг дараах номинацуудаар шалгаруулж, өргөмжилнө.
ШАЛГАРУУЛАЛТЫН НОМИНАЦ:
  1. Жендэрийн мэдрэмжтэй Жиргээч
  2. Жендэрийн мэдрэмжтэй Влог хөтлөгч
  3. Жендэрийн мэдрэмжтэй Подкаст эрхлэгч
  4. Жендэрийн мэдрэмжтэй Үзэл бодлын манлайлагч
  5. Жендэрийн мэдрэмжтэй Контент бүтээгч
Нийгэм, улс төр, гэр бүл, соёлын бүхий л харилцаанд хүйсээс үл хамааран тэгш оролцож, хөгжлийн үр шимээс тэгш хүртэх боломжийг дэмждэг, эрэлхийлдэг, энэ боломжийг хязгаарлаж буй жендэрийн хэвшмэл ойлголтуудыг өөрчлөхийг зорьдог хувь хүн, контент бүтээгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
  • Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэм, эдийн засаг дахь тэгш оролцоог дэмжсэн харилцаа, үүрэг оролцоог сурталчилдаг байх
  • Харилцан хүндлэлтэй гэр бүлийн соёл, харилцааг түгээдэг байх
  • Үзэл бодол, мэдээ мэдээллийн агуулгаараа олон нийтэд зөв үлгэр дуурайл үзүүлдэг
ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ:
Дээрх шаардлагыг хангасан нөлөө бүхий нэр дэвшигчийг иргэд санал болгож оролцох боломжтой.
Нэр дэвшүүлэх хүмүүсийн мэдээллийг дараах нээлттэй судалгааны холбоосоор дамжуулан “Хүндлэлд хүйс хамааралгүй” үндэсний аяныг зохион байгуулагч багт хүргүүлнэ.
Холбоос: https://docs.google.com/forms/d/1kKnYa_-2MiAQqQW0tPzpFnqPKTxd1OsrrVvtqYzcx0A/edit
ХУГАЦАА:
2020.11 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл