УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН ЗӨВЛӨХ, ТУСЛАХ НАРТ ЗОРИУЛСАН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ЦАХИМ СЕМИНАР

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох, жендэрийн чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулах зорилгоор сургалт, семинарыг эмэгтэй гишүүдийн зөвлөх, туслах нарт зориулан зохион байгуулж байна.
Cеминарыг нээж УИХ-ын гишүүн, БОАЖ-ын Сайд, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ерөнхий Сайдын зөвлөх Д.Сүхжаргалмаа нар үг хэлж, дараах сэдвүүдийг хэлэлцүүлж байна. Үүнд:
•Т.Энхбаяр (ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга)
МУЗГ-аас Жендэрийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа
•Т.Амгалан (Жендэрийн үндэсний шинжээч)
Жендэрийн хөгжлийн түүхэн замнал, үндэсний хэмжээнд нэвтрүүлж буй сайн туршлагa
•Б.Оюун (НҮБХАС-ын Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн)
Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээллийг,
•Ц.Минжин (Ph.D. ЖҮХ-ны Ажлын албаны мэдээлэл судалгааны хэлтсийн дарга)
Монгол хатадын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг