“ЭРХ ЗҮЙ БА ЖЕНДЭР” ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТ

Их, дээд сургуульд олгож буй эрх зүйн боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгад жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг тусгах, нийгмийн хөгжилд саад учруулж буй жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд хувь нэмэр оруулах зорилгоор цахим сургалтыг зохион байгуулж байна.
Эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулийн багш нарын чадавхыг бэхжүүлэхэд зориулсан сургалтыг нээж ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, НҮБХАС-ын Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюун нар үг хэлэв.
Сургалтын агуулга:
•МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан:
Эрх зүйн философи, Хуульчийн ёс зүй, Үндсэн хуулийн эрх зүй
•Зөвлөх багийн гишүүн, Сити их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн доктор Б.Одонгэрэл:
Эрүүгийн ба Зөрчлийн эрх зүй (тусгай анги), Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ, Криминологи
•“Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн захирал Н.Арвинтариа:Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээлэл
•Зөвлөх багийн гишүүн, МҮИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Н.Жинжиймаа:
Захиргааны эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй, Иргэний процессын эрх зүй, Захиргааны процессын эрх зүй
•Зөвлөх багийн гишүүн, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны тэнхимийн ахлах багш С.Боловсон:
Иргэний эрх зүй, Хөдөлмөрийн эрх зүй, Гэр бүлийн эрх зүй