“СЭТГҮҮЛ ЗҮЙ БА ЖЕНДЭР” ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ ЦАХИМ СУРГАЛТ

Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй, жедэрт суурилсан хүчирхийллийн эсрэг сэтгүүлчдийн анхаарах асуудал, жендэр судлалаар сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулийн багш нар болон хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч нарт чадавх хөгжүүлэх зорилгоор цахим зохион байгуулж байна.
Сургалтыг нээж ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, НҮБХАС-ын Жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюун нар үг хэлэв.
Сургалтын агуулга
•ЖҮХ-ны Ажлын албаны мэдээлэл судалгааны хэлтсийн дарга Ц.Минжин: МУЗГ-аас Жендэрийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа
•Жендэрийн үндэсний шинжээч Б.Онон: Жендэрийн хөгжлийн түүхэн замнал, үндэсний хэмжээнд нэвтрүүлж буй сайн туршлага
•“Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын тэргүүн Г.Ганбаясах: Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээлэл
•ХУИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимийн багш Д.Дагиймаа: “Сэтгүүл зүй ба жендэр” модуль сургалтын арга зүй