ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙГУУЛАГДАВ

Монгол улсын  32 дахь ерөнхий сайдаар томилогдсон Л.Оюун-Эрдэнэ танхимаа байгуулж,2021 оны 01 дүгээр сарын 29ний өдөр захирамж гарган Засгийн газрын гишүүдийг томиллоо.   Шинэ засгийн газар эмэгтэй  сайдаар  эгнээгээ өргөтгөж
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан
  • Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяа
  • Соёлын сайд Чинбатын Номин нар томилогдов.
Улсын их  хурлын дарга Г. Занданшатар Шинээр байгуулагдсан засгийн газрыг “Уламжлал шинэчлэлийг хослуулсан, Жендэрийн мэдрэмжтэй засгийн газар” хэмээн тодорхойлов.
Шинэ засгийн газрын гишүүдийг  танилцуулбал:
1. Монгол Улсын Шадар сайд  Сайнбуянгийн Амарсайхан

2. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Цэндийн Нямдорж

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан

4. Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр

5. Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг

6. Сангийн сайд Болдын Жавхлан

7. Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар

8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяа

9. Барилга, хот байгуулалтын сайд Бэгзжавын Мөнхбаатар

10. Боловсрол, шинжлэх ухааны сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

11. Зам, тээврийн хөгжлийн сайд Лувсангийн Халтар

12. Соёлын сайд Чинбатын Номин

13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Гэлэнгийн Ёндон

14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Загджавын Мэндсайхан

15. Эрчим хүчний сайд Нансалын Тавинбэх

16. Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболд