“КОВИД-19 -ИЙН НӨЛӨӨЛӨЛ ХҮНИЙ ЭРХЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БУЙ БАЙДАЛ” СЭДВЭЭР ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Жендэрийн ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” цахим цуврал хэлэлцүүлэг “Ковид-19 -ийн нөлөөлөл хүний эрхэд хэрхэн нөлөөлж буй байдал” сэдвээр 3-р сарын 5-нд 14:30-16:50 цагийн хооронд амжилттай зохион байгуулж байна.
Тус хэлэлцүүлгийг Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны хэлтсийн дарга Ц.Минжин нээж үг хэллээ.
“Монгол Улсад Ковид 19-ийн нөлөөлөл хүний эрхэд хэрхэн нөлөөлж буй” сэдвээр:
• Б.Энхболд ХЭҮК-ийн гишүүн , Хууль зүйн ухааны доктор
• Х.Мөнхзул ХЭҮК-ийн гишүүн
• Н.Арвинтариа Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал
“Монгол дах албан бус бичил, жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнест үзүүлсэн Ковид-19 цар тахлын нөлөөллийн үнэлгээ” сэдвээр:
•Л.Цэлмэгсайхан Хараат бус судалгааны хүрээлэн ТББ-ын гүйцэтгэх захирал
•Т.Элбэрэл ХБСХ ТББ-ын судалгааны багийн ахлагч нар амжилттай хэлэлцүүлж байна.
Тус хэлэлцүүлгийг үзэхийг хүсвэл та бүхэн доорх линкээр орж үзнэ үү.
https://bit.ly/3uURhmo