“КОВИД-19-ийн сөрөг нөлөөг даван туулахад эмэгтэйчүүд, охидод туслах төрийн бус байгууллагуудын шинэ санаа, санаачлагыг дэмжих” тэтгэлэгт шалгарсан 10 ТББ-тай цахим уулзалт хийлээ

Жендэрийн Үндэсний Хороо, Азийн сан хамтран Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг даван туулахад эмэгтэйчүүд, охидод туслах төрийн бус байгууллагуудын шинэ санаа, санаачлагыг дэмжих” тэтгэлэгт шалгарсан 10 ТББ-ын хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, үр дүнтэй танилцах цахим уулзалтыг зохион байгууллаа.