ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 3

Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт тусгагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх ажлыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг болон “Эм Эм Си Жи” ХХК-тай хамтран 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг танилцуулах цахим хэлэлцүүлэгт Жендэрийн үндэсний хорооны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг нээлтийн үг хэлж. Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Нийслэлийн соёл, урлагийн газрын холбогдох албан хаагчид оролцлоо.
Тус хэлэлцүүлгээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн Соёлын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааны хэрэгжилтийн нөхцөл байдлын үнэлгээ, санал зөвлөмжийн талаарх танилцуулгыг Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх эрдэмтэн судлаачдын бүлгийн гишүүн доктор, профессор А.Солонго танилцуулж “Эм Эм Си Жи” ХХК-ний Судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн нэмэлт тайлбар өглөө.