ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 5

Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт тусгагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх ажлыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг болон “Эм Эм Си Жи” ХХК-тай хамтран 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг танилцуулах цахим хэлэлцүүлгийг нээж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр үг хэлж. Нийслэл, нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газар болон харьяа газар, хэлтсийн холбогдох албан хаагчид оролцов.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын чиг үүргийн талаарх хэрэгжилтийн нөхцөл байдлын үнэлгээ, санал зөвлөмжийн танилцуулгыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч Б.Долгор, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч Ш.Солонго нар танилцууллаа.