ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 8

Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт тусгагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх ажлыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг болон “Эм Эм Си Жи” ХХК-тай хамтран 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг танилцуулах цахим хэлэлцүүлгийг нээж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр үг хэлж. Хүний эрхийн үндэсний комиссын албан хаагчид болон 21 аймаг дахь салбарын албан хаагчид оролцов.
Тус хэлэлцүүлгээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 23 дугаар зүйл. Жендэрийн эрх тэгш байдал зөрчигдсөн тухай гомдол гаргах, 24 дүгээр зүйл. Жендэрийн эрх тэгш байдлыг зөрчсөн талаарх гомдлыг хянан шийдвэрлэх талаарх нөхцөл байдлын үнэлгээ, санал зөвлөмжийн танилцуулгыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч Ш.Солонго, Хүний эрхийн хамгаалагч Б.Болорсайхан нар танилцууллаа.