ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 10

Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт тусгагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх ажлыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг болон “Эм Эм Си Жи” ХХК-тай хамтран 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг танилцуулах цахим хэлэлцүүлгийг нээж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр үг хэлж. 21 аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар болон харъяа газар хэлтэс, албадын холбогдох албан тушаалтнууд, жендэрийн салбар хороодын гишүүд оролцов.
Тус хэлэлцүүлгээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын чиг үүргийн талаарх хэрэгжилтийн нөхцөл байдал, дүгнэлт, санал зөвлөмжийн талаарх танилцуулгыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч Ш.Солонго танилцуулж. Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааны хэрэгжилтийн талаарх нөхцөл байдал, дүгнэлт, санал зөвлөмжийн талаарх танилцуулгыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч Б.Долгор танилцууллаа.