ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 13

Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт тусгагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх ажлыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг болон “Эм Эм Си Жи” ХХК-тай хамтран 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг танилцуулах цахим хэлэлцүүлгийг нээж Жендэрийн үндэсний хорооны Тогтвортой хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Батцэцэг үг хэлж 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын холбогдох албан хаагчид оролцов.
Тус хэлэлцүүлгээр Улс төрийн хүрээ, Төрийн улс төрийн алба, хөдөлмөрийн харилцаан дах жендэрийн эрх тэгш байдлын баталгааны хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, санал зөвлөмжийн танилцуулгыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч Б.Долгор, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийн талаар Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч Ш.Солонго танилцуулж “Эм Эм Си Жи” ХХК-ний судалгаа хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн нэмэлт мэдээлэл өглөө.