ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДАГАВРЫН ҮНЭЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 15

Хорооны Ажлын албанаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт тусгагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийх ажлыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг болон “Эм Эм Си Жи” ХХК-тай хамтран 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг танилцуулах цахим хэлэлцүүлгийг нээж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба нар үг хэллээ.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн гишүүд, Ажлын алба, Сургалт судалгаа мэдээллийн төвийн албан хаагчид, яамд, агентлагууд дахь салбар зөвлөл, 21 аймаг дахь салбар зөвлөлийн хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид оролцов.
Тус хэлэлцүүлгээр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйл: Төрийн албан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгаа, 21 дүгээр зүйл: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийн талаарх нөхцөл байдлын үнэлгээ, санал зөвлөмжийн талаарх танилцуулгыг Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч Б.Долгор, Ш.Солонго нар танилцууллаа.