ЖЕНДЭРИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2020-2024/-ийн 4.2.7-д “Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах бодлого баримтлах”, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 3.4-т “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх” зорилтын хүрээнд жендэрийн сургагч багш бэлтгэх талаар тус тус заасны дагуу Хорооны ажлын алба нь 2019 оноос эхлэн үндэсний хэмжээнд 104 сургагч багшийг бэлтгээд байна.
Жендэрийн сургагч багш нь төрийн албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтуудыг байгууллагын болон салбарын түвшинд зохион байгуулах, салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөх, хэрэгжүүлэх, чадавх бий болгоход хувь нэмэр оруулах юм. Энэ онд 50 төрийн албан хаагч буюу төрийн байгууллагын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэнг сургагч багшаар бэлтгэхээр төлөвлөсөн.
1-р ээлжийн сургалтад Яамдын салбар зөвлөл, Агентлаг, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Удирдлагын академи, Үндэсний хөгжлийн газрын холбогдох албан хаагчид оролцож байна.