НИЙСЛЭЛ БОЛОН НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН ЖЕНДЭРИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жендэрийн үндэсний хороо Азийн сан хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийслэл болон нийслэлийн 9 дүүргийн жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд ЖЭТБХтХ-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Хорооноос гарсан шийдвэр, дүрэм, журмыг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэхэд жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зэргээр чадавх бэхжүүлэх цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар дээрх төслийн хүрээнд боловсруулсан “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” стратеги, түүнийг хэрэгжүүлэх талаарх мэдээллийг өгснөөс гадна Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Шинжээч болон Эрдэмтэн судлаачдын бүлгийн гишүүд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх холбогдох мэдээ мэдээллийг хүргэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Сургалтад Нийслэлийн Багахангай, Багануур, Баянгол, Налайх, Хан-уул, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд ЖЭТБХтХ, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг танилцууллаа.