ЯАМДЫН ЖЕНДЭРИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жендэрийн үндэсний хороо Азийн сан хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд яам (14)-дын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (ЖЭТБХтХ)-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Хорооноос гарсан шийдвэр, дүрэм, журмыг танилцуулах, түүнийг хэрэгжүүлэхэд жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, чадавх бэхжүүлэх цахим сургалтыг зохион байгууллаа.
Түүнчлэн дээрх төслийн хүрээнд боловсруулсан “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх” стратеги, түүнийг хэрэгжүүлэх талаарх мэдээллийг хүргэв.
Сургалтад Батлан хамгаалах, Байгаль орчин, аялал жуучлал, Барилга, хот байгуулалт, Боловсрол, шинжлэх ухаан, Зам тээврийн хөгжил, Хууль зүй дотоод хэрэг, Уул уурхай хүнд үйлдвэр, Эрүүл мэнд, Сангийн яам зэрэг нийт 11 яамдын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд ЖЭТБХтХ, салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг танилцууллаа.
Сургалтаар Хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээч, Эрдэмтэн багш, судлаачдын бүлгийн гишүүд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх холбогдох мэдээ мэдээллийг хүргэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.