МОНГОЛ, ФРАНЦ, ЕВРОП ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ТЭГШ БАЙДАЛ” СЕМИНАР БОЛЛОО

ХНХЯ, Жендэрийн үндэсний хорооны ажлын алба болон Францын Элчин Сайдын Яамны Соёл, хамтын ажиллагааны газраас “Монгол, Франц, Европ дахь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрхийн тэгш байдал” сэдэвт семинар зохион байгууллаа.

Семинар нь Монголын эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг Франц улсын туршлагатай харьцуулж хэлэлцүүлэг өрнүүлж улс төр, иргэний нийгмийг холбох зорилготой.
Нээлтэд Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, Монголд суугаа Франц улсын элчин сайд Элизабет Барсак, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир нар оролцож үг хэллээ.

INsThLwqR4fH5TM.jpg

Семинарт Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, Парисын Улс төрийн ухааны сургуулийн багш, судлаач, “Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд хоорондын эрх тэгш байдлыг хангах” Дээд Зөвлөлийн гүйцэтгэх гишүүн Максим Форэст, ”НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара, Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Оюунчимэг нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.