Дорноговь аймгийн Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлэх хүрээнд орон нутгийн төрийн албан хаагчдыг чадавхижууллаа.

ХНХЯ-ны Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр, жендэрийн зөвлөх багийн зөвлөхүүд болон ажлын албаны холбогдох мэргэжилтнүүд “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа“ техникийн туслалцааны төслийн хүрээнд 2017 оны... 5 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу ажиллаа.

b40TOE3y200ZkAm.jpg

Энэ хүрээнд Дорноговь аймгийн ЗДТГ, аймгийн салбар хороо, техникийн туслалцааны төслийн жендэрийн зөвлөх болон ЖҮХ-ны ажлын алба хамтран нийт 90 орчим хүнийг хамруулан 4 сургалт зохион байгуулж, орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүллээ. Дээрх арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Н.Хонгорзул, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Т.Оюунсайхан, аймгийн ХХААГазрын дарга Ж.Наранболд нар мэдээлэл танилцуулга хийж, орон нутаг, салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, тулгарч буй бэрхшээлийн талаар санал солилцлоо.

2017-05-26 Сайншанд хот