ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛАХ ХҮРЭЭНД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЖЕНДЭРИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛУУЛАХ ХҮРЭЭНД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2017-11/29-30 Сайншанд хот

Тус яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа“ техникийн туслалцааны төслийн хүрээнд Дорноговь аймгийн жендэрийн дэд хөтөлбөрийг батлуулах чиглэлээр 2017 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд тус аймагт ажиллаа.

YZsPENbF80YGtW8.jpg

Энэ хүрээнд аймгийн удирдлагуудтай орон нутгийн дэд хөтөлбөрийг батлах, хэрэгжүүлэх асуудлаар ярилцаж, ИТХ-ын төлөөлөгчдийн жендэр, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн талаарх ойлголт, мэдлэгийг нь батжуулах сургалт зохион байгуулллаа.

Сургалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр нээж, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа, “жендэрийн эрх тэгш байдлыг хангах Дорноговь аймгийн дэд хөтөлбөр” –ийн зорилго, үйл ажиллагааны чиглэл, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр, “жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого, үйл ажиллагааны хүрээ, орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийг ИТХ-аар батлуулж, хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, ач холбогдол”, төслийн жендэрийн зөвлөх багийн ахлагч Т.Амгалан, “жендэр, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт”-ийн талаар тус тус танилцуулж, орон нутагт хийсэн жендэрийн дүн шинжилгээний талаар хурлын төлөөлөгчидтэй санал солилцлоо.

Түүнчлэн аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсэг, орон нутгийн жендэрийн нөхцөл байдал, институцийн дүн шинжилгээ хийсэн иргэний нийгмийн байгууллагуудын холбооны төлөөлөлтэй уулзаж, хөтөлбөр батлагдсаны дараагаар хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар ярилцлаа.