"ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ХАРИЛЦАА, ХАНДЛАГА" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн үндэсний хороо, "Хөгжлийн төлөөх Монгол эрчүүд" ТББ болон Улаанбаатар эрдэм их сургууль хамтран эрэгтэй, эмэгтэй хүний гэр бүл, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцооны талаарх хэвшмэл хандлагын талаарх оюутан залуусын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад тэдний оролцоог хангах зорилгоор "ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ХАРИЛЦАА, ХАНДЛАГА" сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагааг тус сургуулийн дэд захирал Б.Даваасүрэн, ЖҮХ-ны ажлын албаны мэргэжилтэн О.Буянаа нар нээж, "Хөгжлийн төлөөх Монгол эрчүүд" ТББ-ын тэргүүн С.Амарсанаа, сургагч багш Г.Отгонбаатар, Ж.Олонбаяр, Б.Цогтбаатар нар чиглүүлж ажиллалаа.

9QBJZht9QJZZqja.jpg
1Dpl6O6GQRdLEjx.jpg
9chWKGb71fvBLQz.jpg
Gp5qHJtzFiHKAY3.jpg
H6qkSwSQiUD7UdL.jpg
mYgYjDBpFF8RuZF.jpg
dVu9ueBqYjHYyYR.jpg
fjkoeMj7nK10hL4.jpg4sJ9k4tBfEmddHV.jpgN2QWgFTsMlUu2VN.jpg