ГУРВАН САРЫН ХУГАЦААНД ӨРСӨЛДСӨН СЭТГҮҮЛ ЗҮЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ТОДОРЛОО

Жендэрийн талаарх олон нийтийн хэвшмэл ойлголтыг халж, “жендэр ба хөгжил” хандлагыг нийгэмд төлөвшүүлэхэд чиглэсэн “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо”, “Жендэрийн тэгш байдал миний дуранд” гэсэн сэдвийн хүрээнд нийт 50 гаруй оролцогчийн 100 орчим сурвалжлага, мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлэг, асуудал хөндсөн цуврал нийтлэл, гэрэл зургийн бүтээл өрсөлдөв. 
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга С.Чинзориг, Монгол Улс дахь АХБ-ны суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Деклан Магий нар үг хэлж, Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны даргын жендэрийн зөвлөх Д.Сүхжаргалмаа урилгаар оролцлоо. 

“Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйд миний оролцоо” сэтгүүл зүйн уралдаанд шалгарсан бүтээл:

Телевиз, радиогийн бүтээлийн төрөлд:

1-р байр: Йигл ТВ-ийн сэтгүүлч Б.Батцэцэг - “Бодит байдал” сурвалжилга
2-р байр: ЭКО телевиз - “Сэдэв” мэдээллийн хөтөлбөр

3-р байр: МҮОНРадиогийн Хүүхэд, залуучуудын редакц - “Гэр бүлийн хөгжил ба жендэрийн тэгш байдал” хөтөлбөр

Сонин, сайтын бүтээлийн төрөлд:

1-р байр: “Өнөөдөр” сонин Х.Уянга – “Галбын говийн шинэ эзнийг гарынхаа аясаар хөдөлгөдөг бүсгүй” хөрөг нийтлэл
2-р байр: Гэрэг.мн сайт Б.Цэцэгдэлгэр – “Ижил тэгш оролцоо илүү ихийг бүтээнэ”

3-р байр: Чөлөөт сэтгүүлч Ц.Оюунтунгалаг – “Манай цэцэрлэгийн аав багш”

“Жендэрийн тэгш байдал миний дуранд” гэрэл зургийн уралдаанд шалгарсан бүтээл:

1-р байр: Г.Эрдэнэтуяа – Уул уурхай, хүнд үйлдвэрүүдэд эмэгтэйчүүд эрчүүдтэй зэрэгцэн ажиллаж байна
2-р байр: Баян-Өлгий аймгийн оролцогч Т.Али – Малчны хотон дахь “Жендэрийн тэгш байдал”
3-р байр: Ё.Нямдаваа – “Хайртай...” Цагдаагийн албанд бүсгүйчүүд ч ажиллаж байна. Саяхан төрсөн цагдаа эмэгтэй, гэр бүл, ажил, амьдралдаа хайртай.

K2n8j50LL0x7amC.jpgXKwCEDN8dYbpvVG.jpgmuGqssl9sK3bQWZ.jpgYObYAJeftbVueBD.jpgTvWvl3Tp1vQhXEC.jpgOkRMu2Miuxvfqqu.jpg